Халдвар гарсан улс оронд зорчоод ирсэн бол 14 хоног өөрийгөө тусгаарлан ажиглана. Халдварын сэжигтэй хүний шинжилгээний хариу гарах хүртэл гэр бүлийн гишүүд мөн өөрсдийгөө тусгаарлана.
Үүнд:
- Гэрээсээ гарахгүй байх
- Гэртээ зочин урихгүй байх
- Аль болох тус тусдаа байх
- Амны хаалт зүүх
- Гараа сайтар савандаж угаах
- Хүн бүр тусдаа аяга, таваг, нүүр гарын алчуур хэрэглэх
- Гэр орноо агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх
- Шим тэжээлтэй хоол, хүнс хэрэглэх
- Сайн унтаж амрах
- Тайван стрессгүй байх
- Өдөрт 2 удаа биеийн халуунаа хэмжих
- Дасгал хөдөлгөөн хийх
- Бие тавгүйрхсэн тохиолдолд ХӨСҮТ-100, 8008-6829, ЗӨСҮТ-7028-4393, 103, СЭМҮТ-1800-2000, ЭМЯ-11-323002 утсаар зөвлөгөө авах
Ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс юу анхаарах вэ?
Коронавируст халдвар (COVID-19)-аар ахмад настан, зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэйг ДЭМБ анхааруулж байна.
Иймд:
- Эмчийн хяналтад тогтмол байх
- Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх
- Холбоо барих хүний утасны дугаартай байх
- Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх
- Халуун, бүлээн шингэн зүйл ойр ойрхон уух
- Сайн унтаж амрах
- Тайван стрессгүй, ядрахгүй байх
- Дулаан хувцаслах, даарахгүй байх
- Хөнгөн дасгал хөдөлгөөн хийх
- Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
- Олон нийтийн газраар явахгүй байх
- Амны хаалт зүүх
- Гараа сайтар савандаж угаах
Бие тавгүйрхвэл Яаралтай тусламжийн төв – 103, СЭМҮТ – 1800-2000 утсаар зөвлөгөө авах, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандах юм.