Монгол Улсад “Ковед – 19” өвчний халдвартай гурван иргэн зөөвөрлөгдөн орж ирсэнтэй холбоотойгоор Улсын Онцгой комисс өнөөдөр 11:00 цагаас шуурхай хуралдаан зарлалаа.
Хуралдаанаар коронавирус өвчний халдвараас урьдчилан сэргийлэх, халдварыг тархаахгүй байх, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ.
Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор энэ сарын 15-нд эх орондоо ирсэн иргэдээс гурван хүн шинжилгээгээр коронавирус өвчний халдвартай болох нь тогтоогдоод байна.