Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.16/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ "Гуравдугаар сарын 2-нд Москва-Улаанбаатарын онгоцоор франц иргэнтэй хамт ирсэн 23 хүний давтан шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарлаа. Гуравдугаар сарын 14-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. 15-нд ХӨСҮТ-д нэг, Баян-Өлгий аймагт нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлан ажиглалтад авч ажиллаж байна. Баян-Өлгий аймгаас сорьц ирж байгаа.
Гол газраас ирсэн гээд өчигдөр 10 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Шинжилгээ хийгдэж байгаа. Бусад хүмүүсийг эмнэлгүүдэд хуваарилан ажиглалтад авсан" гэлээ.