Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өвчтөний ойрын хавьтал болсон 58 хүнээс коронавирус илрээгүй. Франф иргэнтэй Дорноговьд хамгийн ойр байсан хүмүүс энэ тоонд багтаж байгаа. Энэ хариу бол маш чухал. Мөн өнөөдөр Дорноговь аймгаас давтан шинжилгээний хариу ирнэ. Хяналтад байгаа шинжилгээ авсан хүмүүсийн биеийн байдалд халдварын шинж илрэх нь үү гэж байнга ажиглаж байна.
Францын иргэний нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийн тархвар судалгааг бүрэн хийсэн. Оношлуур хангалттай байгаа. Нэмж ирсэн, мөн нэмж захиалаад байна. 20 минутын дотор хариу гардаг түргэвчилсэн оношлуур ирсэн. Энэ бол эхний шинжилгээ боловч нарийг шинжилгээ хийх PCR оношлуур хангалттай байгаа.
Шинжилгээний хариу сөрөг гарсан ч тусгаарлан 14 хоног хянана. Эхний шинжилгээний хариу хамгийн баталгаатай. Гэхдээ эмч нар зөвлөлдөөд давтан шинжилгээ авна. Харин Франц иргэнд хийсэн давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар авсан нь батлагдсан. Өвчтөнний сэтгэл санаа тогтювортой, халуун нь 36.5 байна. Францын ЭСЯ-аараа дамжуулан гэр бүлийнхэнтэйгээ холбогдсон. Монгол эмч нартаа итгэж, эндээ эмчлүүлэх шийдвэр гаргасан" гэж хэлэв.