Шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон Францын иргэнтэй хавьтсан иргэдээс авсан шинжилгээний хариу гарсаар байна.
Өчигдөр 15:41 цагийн байдлаар нийт 149 хүн халдваргүй нь тогтоогдсон юм. /Өчигдөр: 2020.03.12/
Харин нэмээд 58 хүний хариу ийнхүү сөрөг гарчээ. Халдвар авсан Францын иргэнтэй хамгийн ойр байсан 9 хүн /үүнд Англи Улсын иргэн багтаж буй/ болон бүгд 58 хүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гэж гарсан байна. Ингээд Францын иргэнтэй нэг, хоёрдугаар зэргийн хавьталтай 149+58 нийт 207 хүн шинэ коронавирусийн халдвар аваагүй нь тогтоогдоод байна.