АНУ-ын жүжигчин Том Хэнкс болон түүний гэргий жүжигчин Рита Уилсон нар коронавирусээр халдварлажээ. Энэ тухай жүжигчин өөрийн Инстанграмдаа бичсэн байна. Тэрээр эхнэрийн хамт Австралид байхад нь бие нь мууджээ. “Бид бага зэрэг ядарсан, ханиад хүрсэн шинжтэй байсан. Бүх бие өвдөж, Ритагийн бие нэг зарайж нэг болиод байлаа. Бас хоёулаа бүлээрсэн” гэж тэрбээр бичжээ. Коронавирусын халдварын тархалтын нөхцөл байдлыг харгалзан хосууд COVID-19 шинжилгээ хийлгэхээр шийджээ. Харамсалтай нь хариу нь эерэг гарсан байна. "За тэгэхээр одоо яах вэ? Эмнэлгийн ажилтнуудад дагаж мөрдөх ёстой журам байдаг. Бид нийгмийн эрүүл мэнд аюулгүй байдлын үүднээс шаардлагатай хугацаанд нь хяналтад байж, тусгаарлагдах болно" гэж жүжигчин нэмж бичжээ.