ИХ Британийн Эрүүл мэндийн дэд сайд, парламентын гишүүн Нэнси Доррисийн коронавирусийн халдварын шинжилгээ эерэг гарчээ. Энэ тухай сайд өөрийн Твиттер хуудсаараа мэдэгдсэн байна. “Английн нийгмийн эрүүл мэндийн салбар хавьтлыг нарийвчлан судалж эхэлсэн. Департмент болон миний парламентын ажлын хэсэг тэдний зөвлөгөөг анхааралтай дагаж мөрдөж байна "гэж тэрбээр . Коронавирусийн шинжилгээ эерэг гарсан гэдгийг сонссон даруйдаа шаардлагатай бүх арга хэмжээг авч өөрийгөө тусгаарлалаа. Энэ мэдээ таагүй ч гэсэн хамгийн муу нь ард үлдсэн гэж найдаж байна. Намайг асарч байгаа мөн хэдийнээ ханиалгаад эхэлсэн 84 настай ээжийнхээ төлөө л санаа их зовж байна. Түүнээс маргааш шинжилгээ авна. Та бүхэн өөрийгөө хамгаалж, гараа угаахаа бүү мартаарай” гэж тэрбээр бичжээ. “The Times” сонинд бичсэнээр бол Нэнси Доррис өнгөрсөн долоо хоногт тус улсын Ерөнхий сайдын ордонд болсон хүлээн авалтад оролцож, Борис Жонсонтой уулзсан байна. Одоогийн байдлаар Их Британид коронавирусийн халдвар авсан хүний тоо 373 хүрч, зургаан хүн нас бараад байгаа аж.