Засгийн газрын ээлжит хуралдаан төрийн ордонд үргэлжилж байна.
Өнөөдрийн Засгийн газрын хурлаар эхний ээлжинд Өмнөд Солонгосоос 300 гаруй, Японоос 100 гаруй иргэнээ авч ирэхээр болжээ.
Тухайлбал, ахмад настан болон жирэмсэн, бага насны хүүхэдтэй, гэр бүлтэйгээ эмнэлгээр явсан зэрэг 400 гаруй Монгол иргэнийг эх оронд авч ирэх шийдвэрийг гаргасан байна. Түүнчлэн Европоос болон Москва, Истанбулд байгаа иргэдээ авч ирэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах аж.