COVID-19 өвчний халдвар авсан нь батлагдсан Франц улсын иргэнтэй нэг онгоцоор Монголд ирсэн Англи улсын иргэнийг өнөөдөр /2020.03.10/ Увс аймагт тусгаарлажээ.
“Франц улсын иргэнтэй "Аэро Монголиа"-ийн онгоцонд зэргэлдээ суудалд сууж зорчсон Англи улсын иргэн гуравдугаар сарын 5-ны өдөр Увс аймагт ирсэн байна. Одоогоор Англи улсын иргэн Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгорын уурхайн ойролцоо хөдөлгөөнөө зогсоосон байдалтай байгаа аж. Тус иргэн Увс аймгийн “Ундармал улаан сарнай” ресторанд хоол идэж, "Хишигт" 1, 2 супермаркетуудаар үйлчлүүлсэн байна. Яг одоо Увс аймгийн онцгой комисс хуралдаж байгаа бөгөөд тус иргэнийг байгаа газар нь үргэлжлүүлэн тусгаарлаж, шинжилгээ авахаар ажиллаж байна.