Сингапур улс Даваа гаригаас эхлэн жуулчид болон богино хугацааны айлчлалаар ирсэн, эсвэл хотоор дамжин өнгөрөх хүмүүст коронавирусийн эмчилгээг төлбөртэй хийхээр болсон тухай "Straits Times" сонины онлайн хувилбар мэдээлэв. Урт хугацааны визтэй хүмүүс болон Сингапурын иргэдийн хувьд эмчилгээг урьдын адил улсын зардлаар хийх аж. Даваа гарагт /2020.03.10/ тус улсад Covid-19 халдварын 10 шинэ тохиолдол нэг дор бүртгэгдсэн байна. Тэдний зургаа нь нэгэн хувийн арган хэмжээнд орсон хүмүүс байжээ. Өнөөдрийн байдлаар Сингапурт халдварын 160 тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Хамгийн сүүлд халдвар 5 настай хүүгээс илэрчээ.