МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү корона вирус илэрсэнтэй холбоотой мэдээлэл өглөө. Тэрбээр "Халдвар авсан Франц иргэн гуравдугаар сарын 2-нд УБ-т буусан. Тухайн үед халуунтай байгаагүй. 121 зорчигч цуг ирсэн. Тэр хүмүүсээс зарим нь Орхон, Сэлэнгэ, Өмнөговьд аймагт байгааг тогтоогоод байна.
Уг хүн гуравдугаар сарын 2-ноос 6-нд Улаанбаатарт байсан. Өдөр бүр ресторанд хоол идсэн. Тэр хүний Улаанбаатар болон Дорноговиор явсан, суусан, хооллосон, зорчсон газруудыг тогтоож, зохих арга хэмжээг авч байна. Ариутгалын бодисын нөөц тодорхой хэмжээнд хэвийн байгаа. "Баянгол" зочид буудлыг хаасан. Мэргэжлийн хяналтын байгууллагын 2,228 ажилтан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна" гэлээ.