COVID-19 халдвартай нь батлагдсан Франц улсын иргэний явсан маршрут ил болоод байна. Маршрутад гуравдугаар сарын 5-ны өдөр "Ариг Аня" ресторанд үйлчлүүлсэн байв. Үүнтэй холбоотойгоор "Ариг Аня" ресторанаас мэдээлэл гаргажээ.
Тус мэдээлэлд"Франц улсын иргэн Ариг Аня рестораны Bluesky-н хажуу салбарт гуравдугаар сарын 5-ны өдөр хоёр гадаад иргэний хамт үйлчлүүлсэн байна. Эрсдлээс сэргийлэх үүднээс тус салбарын үйл ажиллагааг зогсоож, ажиллагсдыг чөлөөлж, тусгаарлалт хийгдсэн.
Манай ресторанууд эрүүл ахуйн мэргэжлийн, ОУ-н стандарт хангасан FHC байгууллагын байнгын хяналтад ажилладаг. Тухайн үеүүдэд халдваргүйтэл, ариутгал байнга хийгдэж байсан.
Цагдаагийн байгууллага хурдтай ажиллаж байгаад талархая. Тухайн салбарын ажиллагсдаас ямар нэгэн сэжигтэй шинж тэмдэг илрээгүй байна" гэжээ.