Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр (2020.02.27) Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-д хүрэлцэн очиж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй уулзалт хийгээд ирсэн билээ. Тэрээр өмнөд хөршид туслах зорилгоор 30 мянган хонь бэлэглэж байгаагаа дуулгаад ирсэн юм.
БНХАУ-аас ирсэн даруйдаа Ерөнхийлөгч тусгаарлагдсан. Тэгвэл өнөөдрөөс Ерөнхийлөгч Х.Баттулгын тусгаарлалтын хугацаа дуусч, ажилдаа орсон байна.
Мөн дагалдан явсан гадаад харилцааны сайд, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Монгол улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Ганхуяг, Онцгой бадлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нарыг ХУД-ийн нутаг дэвсгэр Жаргалантын амман дахь ОБЕГ-ын харьяа сувилалд тусгаарлаад байсан юм.