2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Москва- Улаанбаатар чиглэлийн онгоцоор Монголд ирсэн Франц улсын 57 настай иргэнээс урьдчилсан шинжилгээгээр шинэ төрлийн коронавирус илэрч, шинжилгээ нь батлагдаад байна.
Тэгвэл засгийн хэвлэлээс өгч буй мэдээллээр Франц улсын иргэнийг гуравдугаар сарын 2-нд Монголд ирэхэд нь шинжилгээ авахад вирус илрээгүй ч 14 хоног ажиглалтад байлгах журмын дагуу хянаж байжээ.
Түүнчлэн тухайн иргэнийг буудалласан Баянгол зочид буудалд өөрийгөө сайн дураар тусгаарлахыг үүрэг болгосон юм байна.
Гэвч тухайн иргэн Баянгол зочид буудалтай ойролцоо байрлах Ариг, КFC, Веранда гэх мэт рестораноор үйлчлүүлсэн байна. Түүнчлэн Дорноговь аймаг руу явж өөрийн ажилладаг компанийн ажилчидтайгаа уулзалт, хурал хийсэн аж.
Галт тэргээр Дорноговь аймаг руу явжээ.
Тухайн иргэнтэй нэгдүгээр хавьтагч 120 хүн Аэрофлотын нислэгээр иржээ.
57 настай франц иргэн манайд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй. Францад 10 гаруй хоночихоод Монголд гуравдугаар сарын 2 -нд ирээд зүгээр байсан ч 7-ны оройноос халуурч өчигдөр шинжилгээний хариу нь гарчээ.