Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг өгч байна
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал “Нэгдүгээр сарын 9-нөөс хойш 858 иргэнийг тусгаарлаж, одоогийн байдлаар 476 иргэн ажиглалтад байна. Сэжигтэй 256 тохиолдолд шинжилгээ хийсэн. Итали болон Тайланд улсад зорчсон түүхтэй гурван иргэнийг Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарласан.
Өнөөдөр өглөөний Берлин-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 17 иргэнийг тусгаарласан.
Тусгаарлагдсан иргэдийн биеийн байдлын хувьд ямар нэгэн зовуурьгүй байгаа бөгөөд халуурсан, ханиалгасан шинж тэмдэг илэрсэн” гэв.
ХӨСҮТ захихал Д.Нямхүү “2020 оны гуравдугаар сарын 4-нд тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан. 2020 оны гуравдугаар сарын 5-нд буюу өчигдөр сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өнөөдөр Дархан-Уул аймагт гурван иргэн, ХӨСҮТ-д таван иргэнийг тусгаарлаад байна” гэв.