ЭМЯ-наас коронавирусийн цаг үeийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өнөөдөр хийлээ.
ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица “КОВИД-19 халдвар дэлхийн хэмжээнд маш хурдацтай тархаж байгаа ч БНХАУ-д халдварын шинэ тохиолдол, нас баралтын тоо буурч байна. Дэлхийн 85 улсад КОВИД-19 халдвар бүртгэгдлээ.
Өвчлөлийн ерөнхий байдлыг харвал олон улсад тархаж байгаа ч хязгаарлах боломжтой байгааг ДЭМБ-ын Ерөнхий захирал тэмдэглэн хэлсэн. Тухайлбал, Өмнөд Солонгос улсын хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд нааштай хандлага харагдаж байгаа. Тус улсад гарч байгаа шинэ тохиолдлын тоо буурч байгаа бөгөөд шинэ голомт үүсээгүй.
Сүүлийн 2-3 долоо хоногийн хугацаанд Олон улсын байгууллагууд КОВИД-19 халдварын эсрэг аянд нэгдэж хамтран ажиллаж байна. Монгол Улсад COVID-19 халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч Засгийн газраас хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах бүх талын арга хэмжээг авч байна" гэв.