БНСУ-д Covd-19 коронавирусний халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн тухай Yanhap агентлаг мэдээлэв. Өчигдөр буюу Пүрэв гарагт уг вирусээр халдварласан 53 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт халдварласан хүний тоо 104 хүржээ. Тус агентлагийн мэдээлснээр Чёндо хотын эмнэлэгт 20 гаруй жил хэвтэрт байсан 63 настай эрэгтэй уушгины хатгалгааны улмаас лхагва гарагт нас барсан байна. Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд 15 хүн халдвар авсан эмнэлгийн бүх өвчтөн, ажилтанд үзлэг хийх үеэр уг эрэгтэйг халдвар авсныг тогтоожээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын дийлэнх нь зүүн өмнөд нутгийн Тэгү хотод бүртгэгдсэн бөгөөд уг хот нь Чёндо хоттой зэргэлдээ оршдог юм байна.