Өчигдөр буюу Мягмар гарагт /2020.02.18/ Ухань хотын “Учан” эмнэлгийн Ерөнхий эмч Лю Жимин шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас нас барсан тухай Хятадын төв телевиз мэдээлжээ. “Учан” эмнэлэг нь коронавурсийн халдвар авсан өвчтөнүүдийг анх хүлээж авсан анхны эмнэлгүүдийн нэг аж. Лю Жиминийг нас барсан тухай мэдээ анх Даваа гарагийн орой “Жэнминь Жибао” сонин Twitter хуудсанд нийтлэгджээ. Гэвч эл мэдээллийг тус эмнэлгийн ажилтнууд үгүйсгэсэн байна. Гэвч Мягмар гарагийн өдөр түүний нас барсныг гэр бүлийнх нь хүн баталсан аж. Эмч нар Лю Жиминий амь насыг аврахын төлөө эцсээ хүртэл тэмцсэн байна.