Өнөөдөр /2020.02.17/ Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХӨСҮТ, Цэргийн төв госпитал, УНТЭ-т очиж бэлэн байдалтай танилцан эмч эмнэлгийн ажилтнуудтай уулзлаа.
ХӨСҮТ 200 ор тусгаарлан ажиллах нөөцтэй бэлэн байдалтай байгаа юм байна. Мөн Цэргийн госпитал 2-4 цагийн дотор 570 ор нүүлгэн шилжүүлэх боломжтой бэлэн байдалд ажиллаж байгаа бол улсын төв нэгдүгээр эмнэлэг 65 ор эмнэлгийн хэрэгсэл тусгаарлан бэлэн байдалтай ажиллаж байгаа аж.
Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, “Бид H1N1, SARS, Эбола гэх мэт олон улс дамнасан олон халдварт өвчнүүдийг амжилттай давж гарч чадаж байсан. Хэдийгээр манай орон ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ улсад тооцогдож байгаа ч эрүүл мэндийн салбарынхан маань бүгд л эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгааг харахад урамтай байна. Аюулт вирусийн эсрэг хичээл зүтгэл гаргаж байгаа хүн бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэж хэллээ.