Шинэ коронавирусийн голомт болох БНХАУ-ын Ухань хотод хөл хорионд ороод байсан 31 монгол оюутныг хүсэлтийнх нь дагуу эх оронд нь шилжүүлэн авч ирсэн билээ.
Эдгээр оюутныг МИАТ компанийн тусгай үүргийн нислэгээр Улаанбаатар хотод авчирсан. Тэгвэл Ухань хотод очиж ажилласан ГХЯ, ХӨСҮТ-ийн албан хаагч нарын хамтарсан баг, нисэх багийн бие бүрэлдэхүүнийг ХӨСҮТ-д 14 хоногийн хугацаанд эмнэлгийн тусгай хяналтад авч, тусгаарлан өнгөрсөн Бямба гарагт тусгаарлалтаас гаргаад байна.