Хятадын Эрүүл мэндийн яамнаас хоёрдугаар сарын 15-ны 07.20 цагийн байдлаар коронавирусийн халдвар авсан хүний тоо 67100, эмчлэгдэж эдгэрсэн хүн 8141, энэ халдварын улмаас нас барсан хүний тоо 1526 болсон гэж мэдээллээ.
Өнгөрсөн хоногт Хубэй мужийн Ухань хотод 1923 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд халдвар далайн гаралтай хүнс, махны захаас халдвар тархсаныг нотолж буй юм.
Хятадын Засгийн газар халдварын тархалтыг тогтоон барих талаар эрчимтэй ажиллаж байгаа бөгөөд тус улсаас гадна 25 улсад коронавирусийн халдварын 500 гаруй тохиолдол бүртгэгдээд буй юм. Тухайлбал, Япон улсад 259, Сингапурт 67, Хонгконгод 56 тохиолдол бүртгэгдсэнийг албан ёсоор зарласан ба Япон, Хонгконг, Филиппинд тус бүр нэг хүн халдварын улмаас нас барлаа.