Монгол Улсын засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 382 тоот “Хөрөнгө гаргах тухай” тогтоолоор Угаарын хийн хордлогын оношилгоо, эмчилгээний чадавхыг бэхжүүлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай 4 төрлийн багажийг худалдан авахад 330 сая төгрөгийг шийдвэрлэсэн.
Энэ хүрээнд өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд, Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төв, Эх Хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төвүүдэд агаар дахь хорт хийн агууламж тодорхойлох багаж, агаар дахь олон төрлийн хий хэмжигч зөөврийн багаж, агаар дахь олон төрлийн хорт хий илрүүлэгч зөөврийн багаж, хордлогын үед хүний биенд угаарын хий хэмжигч багажыг хүлээлгэн өгч байна.
Амьд бие организмын хамгийн чухал, орлуулж боломгүй хэрэгцээ бол амьсгалах агаар юм. Монгол улсын үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 2-т Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг. Угаарын хий буюу СО нь хүчилтөрөгчийн дутагдалтай орчинд үүсэx, битүү орчинд хүн, амьтныг угаартуулах хортой. Нүүрс, түлш зэрэг органик нэгдлийн дутуу шаталтаас үүсдэг угаарын хийгээр их амьсгалснаар хүний биеийн цусны улаан эсийн тоо цөөрч, эд эрхтнүүд хүчилтөрөгчийн дутагдалд орсноор хүн угаартаж эхэлдэг байна.