Эрүүл мэндийн яамнаас өчигдөр орой 22.00 цагт иргэдэд мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Япон улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнтэй хамтын ажиллагааныхаа хүрээнд нэгдүгээр сарын 27-нд эхний 200 оношлуурыг авч, сэжигтэй тохиолдлуудын оношийг баталгаажуулж байгаа. Эндээс одоо 30-40 оношлуур үлдсэн. Тэгвэл тус байгууллагаас дахин 1000 оношлуур явуулсныг өчигдөр Буянт-Ухаа нисэх буудлаас хүлээн авлаа хэмээн мэдээллээ.