Өчигдөр тээврийн цагдаагийн албаныхан амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан зургаан настай охины амийг аварчээ. ХӨСҮТ-ийн түргэний машин өчигдөр Сонгинохайрхан дүүргээс хүнд өвчтэй бяцхан охиныг сэхээн амьдруулах тасаг руу шуурхай хүргэхэд замын цагдаа нар тусалсны ачаар охин амьд үлдэж чаджээ. Хүнд өвчтэй охиныг эмнэлэгт хүргэхэд 13 минут зарцуулсан байна. Хэрэв таван минут хоцроосон бол амиа алдах эрсдэлтэй байсан аж.
Сонгинохайрхан дүүргээс ХӨСҮТ хүртэл нэг талдаа цагийн хугацаа зарцуулдаг байна. ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний автомашиныг цаг алдалгүй шуурхай эмнэлэгт хүрэхэд Тээврийн цагдаагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан байна. Ингэхдээ, түргэн тусламжийн тэрэг явах замын бүх гэрлэн дохиог ногоон болгож хурдан зорчих боломжийг хангаснаар охин цаг алдалгүй эмнэлгийн тусламж авч чаджээ.
Эмнэлгийн удирдлагууд нэг хүний амийг аврахад нэг хором ч багадахгүй гэдэг дээрх жишээг дурдаж, жолооч нарт түргэний машинд заавал зам тавьж өгч байхыг уриалж, Тээврийн цагдаагийн албаныханд талархал илэрхийлсэн байна.