Гаалийн ерөнхий газраас 2020 оны нэгдүгээр сарын гадаад худалдааны урьдчилсан гүйцэтгэл, хилийн хөдөлгөөний мэдээ, коронавирусийн халдвараас сэргийлэх ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ГЕГ-ын Статистикийн хэлтсийн дарга Б.Цэрэн хэдэхдээ “Экспортын 95 хувийг БНХАУ эзэлдэг бол импортын 26 хувийг БНХАУ, 40 хувийг ОХУ эзэлдэг. Коронавирусийн халдвар эрчимжсэнтэй холбоотойгоор амны хаалт, ариутгалыг бодисын хэмжээ сүүлийн хоёр сарын байдлаар өссөн. 2019 оны нэгдүгээр сард 500 мянган амны хаалт импортоор орж ирж байсан бол 2020 оны нэгдүгээр сарын байдлаар 68 мянга 700 ширхэг, хоёрдугаар сарын байдлаар нэг сая 944 мянган амны хаалт импортоор орж иржээ. Ариутгал цэвэрлэгээний бодисыг өнгөрсөн оны мөн үеийнхээс хоёр дахин их импортолсон байна” гэж хэлэв.
Мөн өнөөдөр Монголын пасторуудын холбооноос Гаалийн ерөнхий газрын ажилчдад 8000 маск болон нэг хайрцагтаа 2000 ширхэгтэй 100 хайрцаг ариутгагч бодис хандивлалаа.
Монгол Улсын хил дээр ажиллаж байгаа Гаалийн ерөнхий газрын 670 орчим улсын байцаагч болон техникийн ажилчид ажиллаж байгаа аж.