Бага насны гурван хүүхэд, харгалзах хүнгүйгээр гэртээ үлдэж харамсалтайгаар амиа алдсан хэрэг өчигдөр гарсан. Энэхүү явдалд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамнаас эмгэнэл илэрхийллээ.
ЭМГЭНЭЛ
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон энэ цаг үед хүүхдүүд гэртээ асран хамгаалагчгүй үлдэх тохиолдол их байна. Салбарын албан хаагчдыг эцэг, эх асран хамгаалагч гэдэг утгаар нь гэр орондоо үр хүүхдээ харах, оршин байгаа газраасаа ажил үүргээ гүйцэтгэх боломжоор хангах чиглэлээр тус яам ажиллаж, холбогдох албан тушаалтан нарт үүрэг, чиглэл өгсөөр байна.
Сургуулийн өмнөх боловсролын салбарын ажилтны маань үр хүүхэд золгүй байдлаар эндэж, таалал төгссөнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны удирдлага, албан хаагчид гүнээ харамсан эмгэнэл илэрхийлж байна.
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдийн амьдрах, аюулгүй орчин бүрдүүлэх, тэднийг асран хамгаалах үүргээ төрийн бүх байгууллага, эцэг, эх, асран хамгаалагч нар байнга тасралтгүй, чин сэтгэлээсээ хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас уриалж байна.
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ