Өнөөдөр /2020.02.05/ Орхон аймагт нэг иргэн өндөр халуурсан, сэжигтэй тохиолдол илрээд байгаа аж.
Мөн Дархан-Уул аймагт түр оршин суух бүртгэлтэй, 31 настай эмэгтэйд халуурах шинж тэмдэг илэрсэн учир тусгаарлаад байна. Тэрбээр Тайваньд аялаад нэгдүгээр сарын 30-ны өдөр БНСУ-аас эх орондоо ирсэн бөгөөд шинжилгээний хариу хараахан гараагүй байна хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.
Харин шинэ коронавирусийн халдварын өнөөдрийн мэдээгээр 24539 хүн өвчилж, 491 хүн нас бараад байна. Иргэд өвчлөл гарсан улс руу явахгүй байх, амны хаалт байнга зүүх, гараа тогтмол угаах, дархлаагаа сайжруулах нь халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга хэмээн Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.