Эм ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Их төгөл” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт болон шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулан иргэдэд аминдэм тарааж байна. Тодруулбал, зорилтот бүлгийн хүүхдүүд, ахмад настнуудын дархлааг дэмжих зорилгоор 52.5 сая төгрөгийн өртөгтэй, 7000 ширхэг аминдэм, бүтээгдэхүүнийг хүн ам олонтой Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгөв. Мөн тус компанийн удирдлага эм ханган нийлүүлдэг аж ахуйн нэгжүүдийг бусад дүүргийн иргэдийг аминдэмээр хангахад дэмжлэг үзүүлэхийг уриаллаа.
Тодруулбал, “Их төгөл” компанийнхан “Хайртай хүмүүсээ хамгаалах эхний алхам бол нийгмээ хамгаалах” уриалга дэвшүүлж буй юм. Халдварын болзошгүй эрсдэл бий болсон энэ үед иргэдийн эрүүл мэндийн төлөө эмзэг бүлгийн иргэд хамгийн олноор оршин суудаг бусад долоон дүүрэгт дархлаа дэмжих үйл ажиллагаа явуулан, нийгмийн хариуцлагаа биелүүлэхийг аж ахуйн нэгжүүдэд уриалж байгаагаа дуулгалаа.
Бэлтгэсэн: Ж.Туул