Өнөө өглөөний /2020.01.31/ шинэчлэгдсэн мэдээгээр шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн 9720 хүн, сэжигтэй тохиолдол 15238 байгаа бол уг өвчнөөр 213 хүн нас барж, 171 хүн эдгээд байна.
Харин өнөөдрийн байдлаар Монгол улсад хэд хэдэн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ч албан ёсоор бүртгэгдээгүй байна. Мөн өнөөдөр ДЭМБ-аас шинэ төрлийн коронавирусийн тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онц байдал зарлах шийдвэр гаргалаа.