Эрүүл мэндийн яамнаас коронавирусын талаар цаг үеийн мэдээлэл хийлээ. Дэлхийн хэмжээнд дэгдэлтийн тохиолдлын тоо нэмэгдсээр байна. Бүртгэгдсэн тохиолдол 6,065 болж, 132 хүн нас барсан байна. Тохиолдлын тоонд нэг орон нэмэгдсэн нь Арабын нэгдсэн Эмират улс. Тус улсад дөрвөн тохиолдол нэмж бүртгэгдсэн байна.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Нэгдүгээр сарын 28-ны байдлаар манай эмнэлэгт 14 сэжигтэй тохиолдол байгаа ба тэдний хариу бүгд сөрөг гарсан учраас зөвлөгөө өгөөд гаргасан. Өчигдөр дөрвөн иргэн сэжигтэй тохиолдол байж магадгүй хэмээн шинжилгээ өгсөн. Хариу хараахан гараагүй байгаа ба гарсан даруйд та бүхэнд мэдээлнэ. БНХАУ-аас мэдээлэл авч, боловсруулалт хийн ажиллаж байна. Бид 2500-3000 оношлуурыг ойрын хугацаанд авахаар захиалсан" гэж хэлэв.