Цус сэлбэлт, судлалын үндэсний төвөөс иргэд, байгууллага хамт олныг цусаа бэлэглэхийг уриалжээ. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор явуулын хэлбэрээр их, дээд сургуулиудаас цус цуглуулах хуваарь цуцлагдан, цус цуглуулалт ердийн үеэс 50 орчим хувиар буурах хандлагатай байгаа аж.
Цус цусан бүтээгдэхүүний нөөц хангалттай байх нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааны салшгүй хэсэг байдаг тул эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай цус, цусан бүтээгдэхүүний хангалттай нөөц бий болгоход иргэд, байгууллага бүрийг хувь нэмрээ оруулахыг ЦССҮТ-өөс уриалсан байна.