БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээлж буйгаар, энэ сарын 28-ны өдрийн 12.00 цагийн байдлаар дэлхий дахинаа шинэ төрлийн коронавируст халдвараар 132 хүн нас баржээ.
Халдвараар өвчилсөн хүний тоо 6030-д хүрсэн бол 103 хүн эдгэрсэн байна. Халдвар авсан байж болзошгүй хүний тоо 9239 болжээ.
Харин өчигдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 28-ны 10:00 цагийн байдлаар, шинэ коронавируст халдвараар 106 хүн нас барж, халдвар авсан хүний тоо 4474 байсан юм.
Иймд ЭМЯ-наас гараа тогтмол савандаж угаах, амны хаалт зүүх, өвчлөл бүртгэгдсэн улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна.