Хэнтий аймагт уушгины хатгалгааны хүндрэлээр нас барсан хүүхдээс авсан шинжилгээний хариу гарчээ. Шинжилгээний хариуг Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Шинжилгээний хариу гарсан. Шинжилгээгээр томуугийн А хүрээний Н3N2 вирус илэрсэн" гэж хэлэв