Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл хийлээ. Коронавирусийн халдварын талаар ташаа мэдээлэл нийгмийн цахим сүлжээгээр тархаж, иргэдийг айдаст автуулж байсан. Уг мэдээлэл нь худал болохыг эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Иймд ДЭМБ-аас ирүүлсэн үнэн бодит мэдээллийг авахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна. Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол одоогийн байдлаар бүртгэгдээгүй.
ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар,Нэгдүгээр сарын 27-ны 10.00 цагийн ДЭМБ-ын мэдээгээр 2796, нас барсан 80 хүн байна. Халдвар авсан хүний 2761 нь Хятад улсад, нас барсан 80 хүн бүгд Хятад улсад бүртгэгдсэн. 461 хүн сэхээний тасагт эмчлүүлж байна. Бүрэн эдгэрсэн 49 хүн байна. Монгол Улсын Онцгой комиссын үнэлгээгээр коронавирусийн халдварт өртөх эрсдэлийн зэрэг дундаас өндөрт шилжлээ. Хятадаас гадна 35 оронд коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн байна" гэж хэллээ.