“Сүүлийн 24 цагийн хугацаанд 769 шинэ тохиолдол, 3806 шинэ сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 24 хүн /бүгд Хубэй хотод/ нас барлаа” гэж Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооноос Даваа гарагийн өглөө мэдээлэв. Нийт халдварласан хүний тоо 274 хүрч, 80 хүн нас баржээ. Мөн коронавирусний халдвар авсан хүмүүстэй ойр байсан 32799 хүн бүртгэгдсэнээс 30453 хүн эмнэлгийн хяналтад байгаа бол 583 хүнийг гэр лүү нь буцаажээ. Гадаадын орнуудаас Таиландад 7, Японд 3, БНСУ-д 3, АНУ-д 3, Вьетнамд 2, Сингапурт 4, Малайзад 3, Балбад 1, Францад 3, Австралид 4 тохиолдол өнгөрсөн ням гарагийн байдлаар тус тус бүртгэгджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхийлөгч Тедрос Аданом Гебрейесус уг өвчний тархалттай холбогдуулан өчигдөр Хятадад ирсэн байна.