БНХАУ-д коронавирусийн халдвар хурдацтай тархаж халдварын голомт болох Үхань хотод хөл хорио тогтоогоод байгаа билээ. Тэгвэл уг хотод манай улсын 19 орчим оюутан хориод орсон талаар гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Бас 250 гаруй оюутан Хятадын цагаан сарын баярыг тохиолдуулан эх орондоо ирсэн байна.
Мөн Өвөр Монголын Жининь хотоос 6 настай хүүхэдтэй хамт орж ирсэн эмэгтэй коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэх мэдээллийг тодруулахад “ЭМЯ "Зам-Үүдийн боомтоор 6 настай хүүхэд халуурсан, хамт явсан ээж нь хоёроос халуурсан шинж тэмдэг илэрсэн учраас тусгаарлаж, шинжилгээ авсан байгаа. Шинжилгээний хариу Замын-Үүдээс өнөө шөнөдөө ирж, шийдвэр гаргасны дараа маргааш гарна” гэлээ.