БНХАУ-д анх гарснаас хойш хэд хэдэн улсад тархаад буй шинэ төрлийн коронавирусийн халдварын талаар ЭМЯ-наас мэдээлэл өнөөдөр хийлээ.
Эрүүл мэндийн яамны газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ “Эрүүл мэндийн яам ДЭМБ-тай байнгын холбоотой ажиллаж, шинэ мэдээллээр шийдвэр гаргагчид болон холбогдох албан байгууллагуудыг мэдээллээр ханган ажиллаж байна.
Энэтхэг, Хонгконг улсаас ирсэн, халуурсан зургаан хүнийг тусгаарлан ХӨСҮТ-ийн лабораторид шинжлүүлэн, короновирусийн халдваргүйг тогтоосон” гэлээ.
Короновирусийн халдвар ахуйн хавьтлаар дамжиж байсан бол өчигдрөөс агаар дуслын замаар дамжсан тохиолдол бүртгэгдсэн байна. Агаар дуслын замаар дамжиж байгаа тул хэн ч өвчлөх эрсдэлтэй. Тиймээс халдвар гарсан бүс рүү аль болох зорчихгүй байхыг ЭМЯ-наас анхаарууллаа.