Улсын нэгдүгээр төв эмнэлэгт шинээр тохижуулсан яаралтай тусламжийн тасаг, сургалт, эрдэм шинжилгээний төвийн нээлт өнөөдөр боллоо.
Тус эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасгийг бүрэн шинэчилж тасгийн ор болон бусад яаралтай тоног төхөөрөмжийг нэмж байршуулж, хүчин чадлыг нь 2-3 дахин нэмэгдүүлээд байна. Мөн залуу эмч нарыг чадамжуулах тусгай сургалтын төв, хурлын танхимыг шинэчилжээ.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт өдөрт 80-120 гаруй хүн ханддаг. Тэдгээрийн 30-40 хувь нь нэн яаралтай ангиллаар эмнэлэгт хүргэгдэн ирдэг аж.Тиймээс энэ бүх асуудлыг цэгцлэх зорилгоор яаралтай түргэн тусламжийн тасгийг бүрэн шинэчиллээ.