Улсын гуравдугаар төв эмнэлэг нь 2019 онд нийт 14 төрлийн өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээг 28 хоногтой нярайгаас 92 нас хүртэлх нийт 8145 эмчлүүлэгчдэд үзүүлэн эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн 30 гаруй хувийг дангаараа хариуцан үзүүлээд байна.
Энэхүү тусламж үйлчилгээний үр дүнд Монгол Улсын иргэд оношилгоо, эмчилгээний зорилгоор гадаад улсад зайлшгүй шаардлагаар явах мөнгөн урсгалыг эрс багасгаж, иргэдийн эрүүл мэндээс хамааралтай санхүүгийн дарамтыг бууруулах хувь нэмэр оруулжээ.