Амралтын өдрүүдэд угаарын хийн хөнгөн хэлбэрээр хордсон нийт 17 өрхийн 46 иргэн /24 хүүхэд, 22 том хүн/ яаралтай түргэн тусламжийн төвд хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө авсан байна.
Угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд эхний ээлжинд ирсэн 20 мянган ширхэг мэдрэгчийг 19744 айл өрхөд суурилуулжээ. Амралтын өдрүүдэд нэмж ирсэн 50 мянган ширхэг угаарын хий мэдрэгчийг дүүргүүдэд хуваарилж, үндсэндээ 70 мянган мэдрэгчийг айл өрхүүдэд хүргэн ажиллаж байгаа аж.