Улаанбаатар хотод 2019 оны 12 дугаар сард ХДХВ/ДОХ-ын 2 тохиолдол илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 286 болсон байна
Сануулахад, 2019 оны зургаадугаар сард улсын хэмжээнд бүртгэгдсэн ДОХ-ын нийт тохиолдол 274 болж байсан. Тэгэхээр хагас жил буюу зургаан сарын дотор шинээр 12 тохиолдол бүртгэгджээ.
Харин халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 онд 45.2 мянга болж, өмнөх оныхоос 3158-аар нэмэгджээ. Үүнд, салхин цэцгээр өвчлөгч 2522, тэмбүүгээр өвчлөгч 932, трихомониазаар өвчлөгч 492, мөөгөнцрөөр өвчлөгч 169, гонококкт халдвараар өвчлөгч 311, сүрьеэгээр өвчлөгч 126-гаар тус тус олширсон нь голлон нөлөөлсөн байна.