Монгол Улсын Засгийн Газар болон Бельгийн Засгийн газрын хамтарсан төслөөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын тасаг нь давсагны дурангийн мэс заслын багажтай болжээ. Ингэснээр 2019 оны тавдугаар сард ММЗ-ын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, УНТЭ-ийн Урологийн төвийн дарга, Бөөр шилжүүлэн суулгах багийн ахлагч АУ-ы доктор, дэд профессор Д. Баян-Өндөртэй хамтран түрүү булчирхайг дурангаар авах TURP хагалгааг арван хүнд хийж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж өндөр, хүндрэлгүй эдгэрсэн байна.
Энэ удаад 2020 оны нэгдүгээр сарын 4-9-ний өдрүүдэд түрүү булчирхайг дурангаар авах TURP хагалгааг 16 хүнд хийжээ. Энэ үеэр эмч нарт “Түрүү булчирхайн өвчний эрт үеийн оношилгоо, эмчилгээ”, “Бөөрний сүрьеэ” сэдвээр лекц уншжээ.
Цаашид Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Ховд аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвтэй хамтран энэхүү мэс заслыг тасралтгүй үргэлжлүүлэх юм. Энэ мэс заслыг нэвтрүүлснээр баруун бүсийн иргэд дээрх өвчний шалтгаанаар Улаанбаатар хот руу явах чирэгдэл буурч, тусламж үйлчилгээний чанар сайжрах, хагалгааны нэр төрөл нэмэгдэж байна хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.