ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээ болон, Хүүхдийн тасагт иж бүрэн засвар хийгдэж дууссан байна. Тасгуудыг хүлээж авах үйл ажиллагаа өнөөдөр ГССҮТ-д болж өндөрлөв. Уг үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Тус тасгуудад иж бүрэн засвар хийснээр дотоод халдвараас бүрэн хамгаалагдаж, дуу чимээнээс тусгаарлагдсан байна.
Мөн яаралтай тусламжийн төв нь зуун хувь цахим болсон ба нэг эмч, нэг сувилагч, нэг сувилахуйн мэргэжилтэн, нэг үйлчлүүлэгч, нэг өрөө гэсэн зохион байгуулалтаар өвчтөнүүдэд цаг алдалгүй тусламж үзүүлэх боломжтой болжээ.