“Мөнгөн Гүүр” эмнэлэг ЭРҮҮЛ МОНГОЛ ИРГЭН-ЭХ ОРНЫ БАЯЛАГ уриан дор, байгуулагдсан цагаасаа эхлэн Нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой ажлуудыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд 2019 онд Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооноос “Medical awards”- 2019 оны шилдгийг шалгаруулах, Алтан цом гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд нийт хувийн эмнэлгүүдээс “ШИЛДЭГ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ” эрүүл мэндийн байгууллагаар шалгарлаа.