Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос хамтран “Нийслэлийн хөдөлмөрийн аварга”-ыг өнөөдөр шалгарууллаа.
Тодруулбал нийслэлийн эрүүл мэндийн салбараас Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгаль, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Өнөрбилэг, Амгалан амаржих газрын Мэс заслын тасгийн эрхлэгч Б.Долгормаа, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн сувилагч Ц.Байгалмаа нар “Нийслэлийн хөдөлмөрийн аварга” болсон юм.
“Нийслэлийн хөдөлмөрийн аварга”-уудыг тухайн салбарын хүрээнд эрхэлсэн ажил хөдөлмөртөө тогтвортой, онцгой амжилт гаргаж олон жил үр бүтээлтэй ажилласан, шинжлэх ухааны орчин үеийн шинэ дэвшилтэт арга технологийг өөрийн эрхэлсэн ажилдаа бүтээлчээр нэвтрүүлж, тодорхой үр дүнд хүрч, хамт олныхоо дунд нэр хүндтэй, бусдад үлгэр дуурайл үзүүлэх чадвартай зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан шалгаруулдаг байна.