Томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг эрчимжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэл дэх эрүүл мэндийн байгууллагуудад нэмэлтээр 1001 ор байрлуулахаар шийдвэрлэжээ. Улсын ачаалал багатай зарим эмнэлэг, мөн хувийн хэвшлийнхнийг ч уг ажилд хамруулж байгаа гэнэ. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас баталсан шинэчилсэн хуваарийг доор дурдлаа. Тус байгууллагын удирдлагын баг дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгүүдэд тогтмол хяналт тавьж буй юм байна.
- Баянзүрх дүүргийн VII, XIII, XIV, XVI, XXIII хорооны 0-16 настай хүүхдүүд Цэргийн төв эмнэлэгт хандана.
- Чингэлтэй дүүргийн I-VI хорооны 0-16 насны хүүхдүүдийг Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэгт хүлээн авч, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх болжээ.
- Чингэлтэй дүүргийн I-XII хорооны иргэд Дотор, Мэдрэлийн тасагт хэвтэх бол “Ачтан” эмнэлэгт хандаарай.
- Сонгинохайрхан дүүргийн I, III, XIII, XIV, XV, XIX, XXVII, XXXI хорооны иргэд Дотрын тасагт хэвтэн эмчлүүлэх бол “Мөнгөн гүүр” эмнэлэгт очих шаардлагатай.
- Хан-Уулын Нэгдсэн эмнэлгийн насанд хүрэгчдийг хэвтүүлэн эмчлэх 90 орыг тус дүүргийн Эрүүл мэндийн төвд шилжүүлжээ.
- Баянзүрх дүүргийн IX, XVII, XXIV хорооны 0-16 настай хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Хүүхдийн эмнэлэгт шилжүүлжээ.