Хүний дархлал хомсдолын вирусийн шинэ дэд зүйлийг илрүүлсэн талаараа олон улсын эрдэмтэд мэдээлж, сэрэмжлүүлж байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд ХДХВ-ийн шинэ дэд зүйл анх илэрсэн нь энэ бөгөөд үүнийг латин L үсгээр тэмдэглэх болжээ. Тодруулбал, ХДХВ-1 хэлбэрийн хамгийн түгээмэл, аюултай М бүлгийн L вирус гэсэн үг. Одоогийн байдлаар эл вирус гурван өвчтөнд илэрсэн аж. Гэхдээ халдвар авсан хүний тоо хэдэн зуугаар хэмжигдэнэ гэдгийг анхааруулжээ. Судлаачдын үзэж буйгаар, илэрсэн нь л энэ цагт болохоос шинэ гэж байгаа эл вирус өмнө нь ч байсан. ХДХВ байнга хувьсдаг нь шинэ дэд зүйл гарч ирэхэд нөлөөлсөн байх магадлалтай гэнэ. Дэд зүйл L-ийг илрүүлэн, нээсэн нь ХДХВ-ийн төрөл зүйл үүсэх механизмыг илүү сайн ойлгоход тусалсан дэвшил гэж эрдэмтэд санал нэгтэй байна.