Монголын улс төрийн намууд "Үндэсний эв нэгдлийн төлөө" түншлэлийг бий болгохоор хамтарч ажиллаж эхлээд байна. Энэ хүрээнд улс төрийн намуудын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулахаар товлоод байна.
2019 оны 11 дүгээр сарын 26-ний өдөр Туушин зочид буудлын хурлын танхимд болох энэхүү зөвлөгөөнд улс төрийн 20 гаруй нам оролцох төлөвтэй байна.
"Зөвлөгөөнөөр өнгөрсөн 30 жилийн Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, ирээдүйн 30 жилийн улс төр, нийгэм эдийн засгийн хөгжлийн төлөв хандлага ямар байх ёстой талаар нэгдсэн бодлогын хэлэлцүүрэг болно" хэмээн хуралд оролцсон төлөөлөгчид онцоллоо.
Эдгээр намууд нь УИХ-аар хэлэлцэж эхлээд буй Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, бусад хуулиудаар улс төрийн намуудын эвсэх эрх зүйн орчныг бэхжүүлэхийн төлөө улс төрийн намууд хамтран ажиллах асуудлыг ярилцах аж.