Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг хууль хяналтын байгууллагынхан дуудаж мэдүүлэг авах гэсэн бололтой. Тэгвэл тэрбээр гадаадад олон улсын хурал, уулзалтад оролцож яваа тул боломжгүй байгаа талаар өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ.
Тэрбээр "Миний бие хэд хэдэн олон улсын байгууллагад хүлээсэн үүргийнхээ дагуу хурал зөвлөгөөн, уулзалтад оролцож байна. Хуулийн байгууллага надаас асууж тодруулах зүйл гарсан юм шиг байна. Зарим хүн намайг гадагшаа зугтаад явсан юм шиг сэтгэгдэл олон нийтэд төрүүлэх гэж оролдож байгаа бололтой. Би зугтаад хаачих вэ дээ. Төрийн хамгаалалт намайг дагаад явж байна.
Би хууль сахиулагчдын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй ханддаг. Монгол Улсын хууль бол миний хувьд хамгийн дээд хүч юм. Надад Монгол төрийн эсрэг хийсэн буруу зүйл байхгүй. Ойрын өдрүүдэд заавал оролцох шаардлагатай хөтөлбөртөө оролцчихоод эх орондоо очно" хэмээн тайлбарлалаа.