УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцэж дараах зургаан албан тушаалтныг гадаад улс орнууд руу Элчин сайд, байнгын төлөөлөгчөөр томиллоо. Тухайлбал,
ОХУ-д суух Элчин сайдаар Д.Давааг томилохыг 82.4 хувийн саналаар,
БНКУ-д суух Элчин сайдаар Ш.Батцэцэгийг томилохыг 78.4 хувийн саналаар,
Шведийн Хаант Улсад суух Элчин сайдаар Т.Жанабазарыг 82.4 хувийн саналаар,
НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр В.Энхболдыг 84.3 хувийн саналаар,
БНПУ-д суух Элчин сайдаар Б.Доржийг 82.4 хувийн саналаар,
Тайландын Хаант Улсад суух Элчин сайдаар А.Төмөрийг томилохыг 82.4 хувийн саналаар тус тус дэмжив.